Хятадын засгийн газраас монгол адууны давуу талыг товойлгон сурталчилж, улмаар адуун соёл болон адуунд түшиглэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэн ӨМӨЗО-нд нэгэн шинэ брэнд үүсгэх зорилгоор Адуун соёлын долоо хоногийн аяныг эхлүүллээ.
Уг арга хэмжээний нээлтийн ёслолд 1000 морин хуурч адууг магтсан аялгуу хуурдаж, 1000 бүжигчин “Адуучин” бүжгийг бүжиглэж, 200 морины үзүүлбэр үзүүлэв. Аяны хугацаанд урлагийн наадам, айрагны баяр, хүнсний яармаг, морин уралдаан, адуун соёлын үзэсгэлэн зэрэг олон арга хэмжээнүүд болох ажээ.
БНХАУ-ын Засгийн газраас ӨМӨЗО-ны төв Хөх хотыг “Олон улсын адууны нутаг” болгох зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд үүний хүрээнд ирэх жил адуун соёлын талаар Азид өмнө нь зохиогдож байгаагүй маш том хэмжээний үзэсгэлэн гаргахаар төлөвлөөд байгаа юм. Энэхүү долоо хоногийн аян нь дээрх ажлын угтал ажээ.
Р.Хишигжаргал