Флорида мужийн Жэксонвилл хотод энтертайнмент үйлчилгээнд хоёр хүн амь үрэгдсэн хэрэг гарсан хэмээн тус мужийн Цагдаагийн газраас мэдээлжээ.
Тэд алуурчинг 24 настай Дэвид Катц гэж хэлсэн бөгөөд өөр ямар нэгэн сэжигтнийг олоогүй байна. Мөн тухайн ослын улмаас 11 хүн шархадсан аж.
Флоридад сүүлийн жилүүдэд хэд хэдэн томоохон халдлага гарсан бөгөөд 2016 онд Орландо дахь Пульс шөнийн клубт 49 хүн амь үрэгдэж байжээ.
Б.Лхам