Иран улс дотооддоо үйлдвэрлэсэн сөнөөгч онгоцны тухай танилцуулжээ. Мөн тус улсын Ерөнхийлөгч Руханигийн видео бичлэгийг олон нийтэд хүргэсэн байна.
"Мадр" агентлагийн мэдээлж байгаагаар тус улс батлан хамгаалах тийрэлтэт онгоцны туршилтыг зохион байгуулсан гэжээ.
Хассан Рухани “Ираны цэргийнхэн дайсны аюул нүүрлэхэд бэлэн байдлыг бэхжүүлэх”-ийг уриалсан байна. Түүнчлэн батлан хамгаалахад бэлэн байна гэдэг нь бид тогтвортой энх тайвныг бий болгохыг эрмэлздэг гэсэн үг. Манай зэвсэгт хүчний сахилга бат, боловсрол, итгэл үнэмшил, урам зориг, зэвсэг, бэлэн байдалд байхад бидэн рүү дрвтолж чадахгүй" хэмээн нэмж хэлэв.
Иран эдийн засаг, дипломатын дарамт, шахалтын улмаас цэргийн хүчин чадлыг харуулахаас аргагүйд хүрсэн аж.
Б.Лхам