Дэлхийн Байгаль Хамгаалах Өдөр (ДБХӨ) нь байгаль орчинд ээлтэй үйлс хийхэд дэлхий нийтийг чиглүүлдэг хамгийн олон хүнийг хамарсан онцгой өдөр юм. Энэ өдрийг угтуулан дэлхий даяар байгаль орчныг хамгаалах янз бүрийн үйл ажиллагаа зохион байгуулдаг байна. Дэлхийн Байгаль Хамгаалах Өдрийг анх 1972 онд тэмдэглэсэн бөгөөд НҮБ-ын байгаль орчны сурталгаа хийх, мөн төр засгийн газруудын анхаарлыг байгаль орчин руу хандуулдаг хамгийн том тэмдэглэлт баярын нэг аж.