Нийслэлийн ХУД-ийн Буянт - Ухаа I хорооллын урд замд 16:30 цагийн үед хоёр машин мөргөлдөж, нэг машин нь онхолдсон осол гарчээ.
Ослын улмаас нэг хүн бэртсэн байна. "Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа. Замын Цагдаагийн Албаныхан ослын газар дээр яг одоо ажиллаж байна" хэмээн Замын цагдаагийн газраас мэдээллээ.
Техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хурдыг Замын хөдөлгөөний дүрэмд зааснаас хэтрүүлэхгүй хөдөлгөөнд оролцох, үзэгдэлт хангалтгүй үед гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхгүй байхыг нийт жолооч нарт ЗЦА-наас анхааруулж байна.