2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 40 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажиллаа.
Тухайн өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХэлтэс нийт 333 дуудлага, мэдээ мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн осол, хэргийн шинжтэй 237 дуудлага хүлээн авсан байна. Осол, хэргийн улмаас 3 хүний амь нас хохирч, хүнд, хөнгөн байдлаар 6 хүн гэмтсэний 2 нь хүүхэд байна.
Ноцтой осол, хэргээс дурдвал:
1. Сэлэнгэ аймгийн Сант сумын 1-р багийн нутаг, Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн замд Hyundai Sоnata-6 автомашины жолооч А нь Toyota Prius-20 маркийн Ж жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч 53 настай эрэгтэй С, 37 настай эмэгтэй О, 34 настай эмэгтэй А нарын 3 хүний амь нас хохирсон байна.
Орон нутгийн замд техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хурдыг Замын хөдөлгөөний дүрэмд зааснаас хэтрүүлэхгүй хөдөлгөөнд оролцох, үзэгдэлт хангалтгүй үед гүйцэд түрүүлэх үйлдлийг хийхгүй байхыг нийт жолооч нарт анхааруулж байна.