Гааль, татварын ерөнхий газрын Замын-Үүд суман дахь Гаалийн байцаагч нарт холбогдох авилга хээл хахуулийн гэмт хэрэгт холбогдсон 36 хүнд холбогдох шүүх өнөөдөр Баянгол дүүргийн шүүхэд болох байсан ч тодорхой шалтгааны улмаас энэ сарын 31 хүртэл хойшилжээ.
Тодруулбал, шүүгдэгч нарын гурван өмгөөлөгч хурал давхардсан гэх шалтгаанаар хойшлуулсан байна. Хэргийн тухайд өнгөрсөн жилээс эхлэн Замын-Үүдийн гаалийн найман байцаагч хахууль өгсөн авсан, гаалиар бараа нэвтрүүлсэн хэргээр өнгөрсөн оноос эхлэн шалгагдаж эхэлсэн юм.