Гүүрэн дээрээс автомашин онхолдож, зорчигчид гэмтсэн хэрэг өнгөрсөн амралтын өдрөөр гарчээ. Тодруулбал ХУД-ийн нутаг Биокомбинатын зам, Сонгинын амралт явах замын модон гүүрэн дээрээс “Greatwall” автомашин онхолдсон байна. Ослын улмаас дөрвөн хүн гэмтжээ.