Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өндрөөс үсрэхийг завдсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал, ХУД-3 “46-р цэцэрлэгийн дээвэр дээрээс хүн үсрэх гээд байна” гэсэн мэдээллийг өчигдөр авч шалгахад ХУД... байрны...тоотод оршин суух 15 настай эмэгтэй А нь, ХУД ... тоотод суух Д.О /эр.17н/, тоотод суух Б.Д /эр.19н/ нартай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ марган тус цэцэрлэгийн дээвэр дээрээс үсрэхийг завдсан үйлдлийг эргүүлийн цагдаа нар таслан зогсоожээ.