200 гаруй үйлдэлтэй, 23 холбогдогчтой, 200 гаруй сая төгрөгийн хохирол бусдад учруулсан хулгайн хэргийг Мөрдөн байцаах албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөх хэлтэст шалгаж байна.
Тус хэргийг тун удахгүй шүүхэд шилжүүлэх аж. Эрхэлсэн тодорхой ажилгүй, боловсрол, мэргэжилгүй, зарим нь бичиг үсэг мэдэхгүй 20-30 насны залуус дээрх бүлэг хэрэгт холбогджээ.
Тэд зургаан дүүрэг, гурван аймгийн нутгаар сэлгүүцэж, автомашины эд анги, зурагт, зөөврийн компьютер, алт, үнэт эдлэл хулгайлдаг байсан гэнэ. Өдгөө тус хэлтсийнхэн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрынхантай хамтран сэжигтэн, яллагдагч нарын холбогдсон хэргийг шалган шийдвэрлэж буй юм билээ.