Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халуун , хуурай байх тул гал түймрийн болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2017 оны 05 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, буёад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар зөөлөн шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 15-20 градус,Увс нуурын болон Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн саваар 22-27 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 22-24 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 5 градус дулаан, харьцангуй чийг 38 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.