Хүүхэд багачуудад монгол ахуй, малчдын аж амьдралыг харуулах зорилготой "Балдан гуайнхаар ороод гараарай" гэр үзэсгэлэн зохион байгуулах гэж байна.
ХУД-ийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэнд уг үзэсгэлэнг зохион байгуулах бөгөөд таван хошуу малыг үр төлтэй нь авчрахын зэрэгцээ монгол гэр засах юм. Ингэснээр эцэг эхчүүд хүүхэд багачуудтайгаа малчин айлд зочилж хурга ишигтэй тоглон амралтын өдрүүдээ зугаатай өнгөрүүлэх боломж бүрдэж байгаа аж.
Өдөрлөгийг тавдугаар сарын 13-15-ны өдөр Эх дэлхийдээ, ээждээ зориулж мод тарьцгаая! уриан дор “Мянга мянган хавар” хаврын баяр нээлттэй өдөрлөг нэртэйгээр зохион байгуулах гэнэ.