Төрийн байгууллагууд энэ өдрүүдэд ажлаа иргэдэд нээлттэй танилцуулж, "Нээлттэй хаалга"-ны өдөрлөг зохион байгуулж байгаа билээ.
Энэ хүрээнд Эвлэрүүлэн зуучлалтай холбоотой асуудлаар иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх “Нээлттэй хаалганы өдөрлөг” маргааш /2017.05.12/ зохион байгуулах гэж байна.
10:00-16:00 цагийн хооронд зохион байгуулагдах тус өдөрлөг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх болон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд тус тус болох аж.