Спортын төв ордны дэргэдэх аркад 30 настай иргэн хавчуулагдан нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн мягмар гариг шөнийн 01:00 цагийн орчимд ТҮЦ ачиж байсан иргэн хавчуулагдаж нас барсан байна.
Уг ТҮЦ-ийг эзэн нь бус зэргэлдээ үйлчилгээ эрхэлдэг зоогийн газрын эзэн дур мэдэн ачуулжээ. Талийгаач залуу ачсан ТҮЦ-ний дээр сууж явснаас хавчуулагдсан бололтой. Уг хэргийг Замын цагдаагийн албаны Гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгаж байна.