Улсын хэмжээнд нийт 26 орчим сая төл хүлээн авахаас 17.2 сая төл буюу 98.0 хувь нь бойжиж байгаа энэ үед малчдын хотоос сайхан мэдээ ирсээр байна. Тухайлбал Архангай аймгийн Цахир суманд гурван ихэр сарлагийн тугал мэндэлжээ. Сарлаг ихэрлэх тохиолдол байдаг ч гурван ихэр тугал гаргах нь ховор үзэгдэл байдаг аж.