Өнгөрсөн сарын эхээр сонсголын бэрхшээлтэй 29 дүгээр сургуулийн сурагчид хичээл хаялт зарлаж, дохионы хэлээр хичээлээ заахыг сургуулийн удирдлагуудаасаа шаардсан билээ. Тэдний тэмцэл тодорхой хэмжээгээр үр дүнгээ өгсөн ч сурагчдын санасан хэмжээнд хүрэхгүй байгааг эх сурвалж онцолсон. Тэгвэл өнөөдөр хараагүй хүүхдүүдийн тусгай сургалттай 116-р сургуулийн 10 гаруй хүүхдүүд албан ёсоор хичээл хаялт зарлах гэж байна. Хэд хоногийн өмнө “Хараагүйчүүдийн үндэсний холбоо”-ны Ерөнхийлөгч Д.Гэрэл нарын хүмүүс хэвлэлийн бага хурал хийсэн билээ. Тэд хараагүй хүүхдүүдийн 116 дугаар сургуультай холбоотой
Нэгдүгээрт, Хараагүй хүүхдүүдийн асуудалд сэтгэлгүй хандаж буй БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах
Хоёрдугаарт, Холбогдох хуулийн дагуу Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургуулийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяанаас гаргаж, БСШУС-ын шууд харьяанд шилжүүлэх
Гуравдугаарт, Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургуулийн сургалтын орчин,шаардагдах тонгог төхөөрөмж,сургалтын хэрэглэгдэхүүнд зохион журмын дагуу сайжруулж, шинээр олгох өгөх
Дөрөвдүгээрт, Асуудлаа мэддэггүй, сэтгэлгүй, зүтгэлгүй, чадваргүй өнөөгийн удирдлагыг өөрчлөх гэсэн шаардлага тавьсан юм.
Сэтгэгдэл (1)