Хан Уул дүүргийн 14-р хороо байрлах “Амгалан хотхон” шатаж байна. Энэ талаар нэгэн цахим хэрэглэгч өөрийн цахим хуудаснаа оруулжээ. Албан бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар одоогоор зургаа дахь айл шатаж байгаа бөгөөд гал сөнөөгчид болон түргэний тэрэг очоод байгаа гэнэ.
Энэ талаар ОБЕГ-оос тодруулахад “Айдсын даваа орчимд байрлах “Амгалан хотхонд” гал гарсан. Галыг унтраахаар гал унтраах гурван анги ажиллаж байна. Уг галын дуудлага 23:25 цагт ирсэн” гэлээ
Сэтгэгдэл (10)