"Зам тээврийн ослоор хохирсон хүүхдийн өдөр"-өөр ЕБС-ын сурагчид "Томчуудад хүргэх миний захидал" нэртэй захидал илгээжээ. Тухайлбал, Ерөнхий боловсролын 62-р сургуулийн 10В ангийн сурагч Э.Энхриймаа "Томчуудаа та нар хүүхэд байж үзсэн, харин бид нар том хүн байж үзээгүй шүү дээ. Тийм учраас хүүхэд биднийг хамгаалж, аюулгүй байдлыг хангаж байраагай гэж хүсэж байна" гэв.