Улаанбаатар дахь хятадын соёлын төвөөс “Чиний мэдэх хятад зураг” гар зургийн уралдаан зохион байгуулжээ. Энэхүү гар зургийн уралдаанд Монгол-Хятадын “Найрамдал” сургуулийн сурагчид амжилттай оролцсон байна. Тодруулбал,
Нэгдүгээр байрт 12а ангийн сурагч Г.Батболд, 12а ангийн сурагч А.Ану, Хоёрдугаар байрт 10а ангийн сурагч Б.Номин, 7б ангийн сурагч Н.Холбоо, 7б ангийн сурагч М.Хонгорзул, Гуравдугаар байрт 11а ангийн сурагч О.Оюун, 10а ангийн сурагч Б.Хулан, 9а ангийн сурагч Б.Данзандолгор, 7а ангийн сурагч Б. Халиун, 7б ангийн сурагч Ч.Энхжин, 5а ангийн сурагч А.Амин-Эрдэнэ нар орж, амжилт үзүүлсэн байна.
24tsag.mn