Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ өөрийг нь ерөнхийлөгчийн албан тушаалаас огцруулахад хүргэсэн авлигын хэргийн талаар прокурорт үнэн зөв мэдээлэл өгч, хамтран ажиллах болно гэдгээ өнөөдөр мэдэгдлээ.
Тэрбээр Ерөнхийлөгч байхдаа “би прокурорын асуусан бүхэнд хариулна” гэж байсан боловч дараа нь амласнаасаа буцаж байсан юм.
Гэхдээ энэ удаад Пак хэлсэн үгэндээ хүрнэ гэж прокурорууд найдаж байгаа аж. Пак буруу зүйл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд түүний өмгөөлөгч одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.
Сэтгэгдэл (1)