Малайзын цагдаа нар Ким Жөн Нам-ын цогцос мөн эсэхийг тогтоохын тулд Хятад улсаас тусламж авч байна.
Тэд тус улсаас гаргаж өгсөн хурууны хээний мэдээллийг ашиглажээ. Энэ тухай мягмар гарагт "The Star" сонин баттай эх сурвалжийг иш татан мэдээллээ.
Тухайлбал, “Хятадын эрх баригчид Интерполоор дамжуулан талийгаачийн цогцсыг таниулахад шаардлагатай мэдээллийг өгсөн” гэж эх сурвалж ярьжээ. Түүнээс гадна, Хятадын цагдаагийн 20 орчим ажилтан Малайзын цагдаа нарт дэмжлэг үзүүлсэн байна гэж дээрх сонинд бичсэн байна.