Малайзын эрх баригчид “Гоо үзэсгэлэн ба араатан” уран сайхны киног нээлтээ хийхийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.
“Гоо үзэсгэлэн ба араатан” кино хуваарийн дагуу өнгөрсөн долоо хоногт Куала Лампур хотын томоохон кино театруудад нээлтээ хийх ёстой байсан аж. Харин Малайзын Соёлын яам “Бид уг бүтээлийг дотоод үзлэгээр оруулсаныхаа дараа кино театруудаар гаргах эсэхийг шийдэх болно” гэж мэдэгдсэн байна.
Учир нь уг бүтээлд ижил хүйстнүүдийг ихээр өгүүлж, өсвөр үеийнхэнд буруу үлгэр дуурайлал үзүүлэх эрсдэлтэй хэмээн үзжээ. Малайзаас гадна өнгөрсөн сард ОХУ тус бүтээлийг дотооддоо гаргахыг хориглосон юм.