Өнгөрсөн баасан гарагт огцорсон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэг дэмжигчид болон эсэргүүцэгчдийн аль аль нь Сөүл хотод жагслаа.
Дотны найз Чой Сүн Силтэй нь холбоотой эрхлээ мэдлээ хэтрүүлэн ашигласан гэх хэргээр Пакийг огцруулах шийдвэрийг Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн цэцийн шүүгчид санал нэгтэйгээр гаргасан юм.
Баасан гарагаас хойш Пакийг дэмжигчид болон цагдаа нарын хооронд болсон мөргөлдөөний үеэр гурван хүн амиа алдаж, 30 орчим хүн гэмтэж бэртжээ.
Өнөөдөр Пакийг эсэргүүцэгчид Сөүл хотын төвөөр ялалтын жагсаал хийж, түүнийг баривчлахыг уриалсан байна. Мөн нийслэл хотод өнөөдөр түүнийг дэмжигчид төрийн далбаагаа барин жагсчээ. Түүнийг огцруулсныг тэд “хууль бус” гэж үзэж байна.