БНСУ-ын анхны эмэгтэй ерөнхийлөгч Пак Гын Хэг огцруулах тухай Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн жагсаалын үеэр хоёр хүн амь үрэгдсэн талаар тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ. Пак Гын Хэг дэмжигчдийн зохион байгуулсан жагсаалын үеэр амиа алдсан хоёр хүний нэг нь Ким овогт 72 настай эрэгтэй байжээ. Тэрээр өнөөдөр 13.00 цагийн орчимд Сөүл хотын төвд орших Үндсэн хуулийн шүүхийн байрны ойролцоо толгой тус газраасаа цус алдаж, нас барсан тухай цагдаагийн байгууллага мэдээлэв. Амиа алдсан өөр тохиолдлын тухай одоогоор мэдээлэл гараагүй байна.
Цагдаа нар хэргийг шалгаж эхэлжээ.