БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх Ерөнхийлөгч Пак Гын Хег огцруулах шийдвэр гаргалаа.
Шийдвэр гарснаар өнөөдрөөр Өмнөд Солонгос улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байна. Тус улсын хуулиар ээлжит бус Ерөнхийлөгчийн сонгуулийг хоёр сарын дотор явуулах хуультай. Тиймээс ирэх тавдугаар сарын 9-нд Ерөнхийлөгчийн сонгууль болно гэсэн албан бус мэдээлэл байна.
Ерөнхийлөгч Пак Гын Хетэй холбоотой дуулиан буюу Өмнөд Солонгос улсын төрийн нууцад хамаарах бичиг баримтууд 2016 оны 10-р сарын 24-ний өдөр бизнес эрхлэгч Чуй Сүн Шилийн хувийн компьютерээс олдсоноор тэдний холбоотой байдал анх илэрч, Ерөнхийлөгчийг Их хурлын гишүүд албан тушаалаас нь огцруулах шийдвэр гаргаад байсан юм.
Гэхдээ эцсийн шийдвэрийг БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх гаргах бөгөөд өнөөдөр тус шүүх уг хэргийг нээлттэйгээр хэлэлцэж, дөнгөж сая шийдвэрээ гаргалаа.
Сэтгэгдэл (6)