Америкийн Невада муж улсын шүүх манекены толгой дундуур алхаар тас буулгасан хүнд хүний амь насанд халдсан гэсэн ял тулгажээ. Учир нь өмнө нь унтаж буй орон гэргүй хоёр хүнийг зодож амь насыг нь хөнөөсөн хэрэг гарчээ.
Орон гэргүй хүмүүсийн амь насанд халддаг гэмт хэрэгтнүүдийг барихын тулд цагдаагийнхан өгөөш болгон манекен ашигласан ба тэр нь амжилттай болсон нь энэ аж. Ажиглалтын камерын бичлэгт Шиндлер дээгүүрээ хучлагатай манекен рүү сэмхэн гэтэж очоод толгойдоо нүүр халхалсан малгай углаж, гялгар уутнаас алх гаргаж ирэн, улмаар манекены толгой дундуур хэд хэдэн удаа цохьжээ.
Шиндлер өөрийгөө буруутай гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба тэрбээр баригдах үедээ цагдаагийнханд манекенд халдаж байгаагаа мэдэж байсан гэж мэдэгджээ.