Захиргааны хэргийн шүүх “Ноён уулаа аврах хөдөлгөөн” ТББ-ын нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ)-ын Кадастрын хэлтсээс Ноён уулын орчимд “Сентерра Гоулд” компанид олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах тухай асуудлыг хэлэлцэх байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна. Учир нь шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгч болон хариуцагч талаас тусгай зөвшөөрлийн эх хувьд үзлэг хийх, “Сентерра Гоулд” компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг хүлээн авсан байна.
Сэтгэгдэл (1)