Захиргааны хэргийн шүүх өчигдөр Ноён уулын лицензийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцжээ. Тус шүүх хурлаар шүүхийн шийдвэр эцэслэн шийдэгдтэл түр хугацаанд Ноён уулыг ямар нэгэн байдлаар ашиглахгүй байхаар болж, дахин хойшилжээ. Түүнчлэн энэ сарын 15-ны өдрийн 14 цагт “Сентерра Гоулд” ХХК-ийн байранд үзлэг хийхээр шийдвэрлэсэн байна.
Шүүх хурал Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болж олон удаа хойшилж төдийгүй өмнөх хурлаар гуравдагч этгээд болох “Сентерра Гоулд” ХХК-ийн хүсэлтээр шүүхийн материалтай эцэслэн танилцах хугацаа олгохыг хүссэнийг зөвшөөрч хойшлуулсан юм.
Энэхүү шүүх хурладааны бүрэлдэхүүнд өөрчлөлт ороогүй бөгөөд хурлыг шүүгч н.Сайхантуяа даргалж, нэхэмжлэгч талаас УИХ-ын гишүүн Болорчулуун, Тусгаар тогтнол эв нэгдлийн намын дарга Г.Уянга, "Босоо хөх монгол" төрийн бус байгууллагын тэргүүн П.Шинжээравдан, Ноён уулаа аваръя төрийн бус байгууллагын тэргүүн нар оролцож байсан. Харин хариуцагч талаас Ашигт малтмал газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Баярмагнай, Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Солонго, “Сентерра гоулд”-ийн төлөөлөгчөөр Хатанбаатар, өмгөөлөгч Р.Мөнхсайхан нар оролцжээ.
Сэтгэгдэл (3)