Хойд Солонгост байгаа малайзчуудыг Хойд Солонгосоос явахыг хориглосон гэдгээ өнөөдөр өглөө БНАСАУ-ын мэдээллийн агентлаг мэдээлсэн. Тэгвэл Куала Лумпур дахь Хойд Солонгосын ЭСЯ-ны байрыг Малайзийн цагдаагийнхан лацдажээ.
Тэд хэнийг ч нэвтрүүлэхгүй, мөн гаргахгүй байгаа аж. ЭСЯ-ны байрыг лацадсан гэдгээ Малайзийн Дотоод хэргийн дэд сайд Нур Жазлан Мохаммед хэвлэлд мэдээлж, “ЭСЯ дотор байгаа бүх хүний нэр усыг тогтоохыг оролдож байна” хэмээн дэд сайд хэлжээ.
Хоёрдугаар сарын 13-ны өдөр Куала Лумпур хотын онгоцны буудалд Хойд Солонгосын паспорттой Ким Чхоль нэртэй хүн нас барсан бөгөөд талийгаачийг тархи мэдрэлд нөлөөлөх VX хороор хордуулсан, мөн тэрээр Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах гэдгийг Малайзийн холбогдох алба тогтоосон хэмээн зарласан билээ.
Сэтгэгдэл (1)