Малайз, Хойд Солонгос улсуудын харилцаа Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Жун-намыг хөнөөсөн хэргийн улмаас хурцадсаар байна.
Малайзын эрх баригчид Хойд Солонгос Элчин сайдыг 48 цагийн дотор тус улсыг орхин явахыг шаардсан бол Хойд Солонгосчууд өөрийн орон дахь Малайзын иргэдийг тус улсаас гарахыг мягмар гаригаас эхлэн хориглосон байна.
Тодруулбал Ким Жун-намын үхэлтэй холбоотой асуудлаар Малайз дахь Хойд Солонгосын дипломат ажилтнууд болон бусад энгийн иргэдийн аюулгүй байдлыг баталгаажуулах хүртэл Малайзын иргэнийг Хойд Солонгосоос гаргахгүй гэсэн байна. Энэ тухай Хойд Солонгосын Гадаад хэргийн яамнаас Пхеньян дахь Малайзын Элчин сайдын яаманд мэдэгдсэн бөгөөд энэ асуудлыг нэн даруй, үнэнч шударгаар шийднэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ.