Умард Солонгосоос зугтан ирж, мэдээлэл өгсөн хүмүүст өгөх мөнгөн шагналын хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлжээ. Тэд шагналаа 860 мянган долларт хүргэсэн гэдгээ Сөүл мэдэгдлээ. Өмнөд Солонгосын аюулгүй байдлыг бэхжүүлэхэд тус болох мэдээ мэдээлэл өгсөн хүмүүс мөнгөн шагнал авах боломжтой аж.
Мөн зэвсэгтэйгээр Умард Солонгосоос оргон зугтсан цэргүүдэд нэмэлт шагнал өгөх гэнэ. Гар буунаас эхлүүлээд нисэх онгоц, танк, их буу зэрэг авчирсан хүмүүст мөнгөн шагнал олгоно гэж Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яам мэдэгдсэн байна.
Гэхдээ өгсөн мэдээллийн ач холбогдлоос хамаараад мөнгөн шагналын хэмжээ хэлбэлзэх аж. Өнгөрсөн оны наймдугаар сард Лондон хотод ажиллаж байсан Умард Солонгосын дипломатч Тэ Ён Хо Өмнөд Солонгост зугтаж ирсэн билээ. Тэрбээр Умард Солонгосоос зугтсан хамгийн өндөр албан тушаалтнуудын нэг болсон юм.
Сэтгэгдэл (3)