Хойд Солонгос дахин баллистик пуужин харвалаа. Тэд дөрвөн баллистик пуужин харвасан бөгөөд гурав нь Японы эдийн засгийн онцгой бүсэд унасан гэж Японы ерөнхий сайд Шинзо Абе мэдэгдсэнийг CNN дамжууллаа.
БНСУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Квон Ки Жүүний мэдээлснээр
Хойд Солонгосын зүгээс хэд хэдэн пуужин хөөргөсөн нь 1000 км орчим зайг туулсан гэнэ. Эдгээр пуужингуудыг Хойд Солонгосын хойд Пёнъян мужийн Тонгчанри станцаас хөөргөсөн бөгөөд пуужингууд нь Японы тэнгист унасан гэдгийг Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын яамныхан батлаад байна.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Хван Кё Ан дээрх үйл явдалтай холбоотойгоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал зарласан байна. Хойд Солонгосын зүгээс баллистик пуужин хөөргөсөн явдал нь БНСУ болон АНУ цэргийн хамтарсан сургуулилт хийж байгаатай холбоотой аж. Пхеньян өдөөн хатгалга, цаашид дайралт хийх бэлтгэлээ базааж байна гэж мэдэгдсэн юм.
Тэд засгийн газрын үндэсний KCNA мэдээллийн агентлагаараа “АНУ-ын империалистууд болон тэдний утсан хүүхэлдэй болох Өмнөд Солонгос нийлж БНАСАУ-ын эсрэг цөмийн аюултай цэргийн сургуулилт хийж байгаа учраас манай улсын арми үүний эсрэг хамгийн хатуу арга хэмжээ авах болно” гэж мэдээлсэн байна.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Хван Кё Ан дээрх үйл явдалтай холбоотойгоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал зарласан байна.
Сэтгэгдэл (5)