Дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг сааруулахын тулд их хэмжээний хөрөнгө зарцуулж байна. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд эрдэмтэн судлаачдын багт 500 тэрбум ам.доллар хэрэгтэй байна.
Эл өөрчлөлтийн улмаас Хойд туйлд агаарын температур нэмэгдэж, мөс хайлсаар байна. Эрдэмтэд мөсөн дорх усыг сорж гадаргуу дээр гаргах зорилгоор салхины эрчим хүчээр ажилладаг 10 сая ширхэг насос барихаар төлөвлөжээ. Онолоор бол мөсний гадаргуу дээр шахаж гаргасан ус хөлдсөнөөр мөсний зузаан нэмэгдэх боломжтой аж.
Эрдэмтдийн баг салхины эрчим хүчээр ажилладаг насосуудыг Арктикийн нийт талбайн 10 хувьд нь байрлуулахаар төлөвлөжээ. Үүнийг 10 жилийн хугацаанд барих бөгөөд 100 сая тонн ган хэрэгтэй болно. Энэ төсөл амжилттай хэрэгжвэл эрдэмтэд Хойд туйлыг 15 жилийн өмнөх байдалд нь эргэн оруулж чадах юм.
Сэтгэгдэл (4)