Дэлхий дээр үр, хүүхдээ үл хайхарч тэр байтугай төрөнгүүт нь орхиод явдаг эхчүүд олон. Тэгвэл эсрэгээрээ амьтны зулзагыг өөрийн хүүхэд шиг өсгөж, хөхөөрөө хооллодог олон эмэгтэйчүүд байдаг аж. Амьтадад ч бас бусдын зулзагыг ялгахгүй хөхөөрөө хооллож тэжээдэг зөн гэж байдаг.
1. Хятадын нэгэн хос сармагчин дунд амьдардаг. Гэхдээ ширэнгэн ойд биш Наняан муж дахь гэртээ. 34 настай Хуан Айкинг, 27 настай Жиао Шинжен нар нялх хүүхэдтэй ч түүнийхээ хажуугаар олон тооны сармагчины зулзага тэжээдэг аж. Сонирхолтой нь эхнэр Жиао нь бяцхан сармагчингуудыг хөхөөрөө хооллодог бөгөөд "Тэд яг л миний хүүхэд шиг байдаг. Зарим нь бүр шөнө миний хөхийг хөхөж байгаад унтаад өгдөг гэжээ.
2. Терри Грахам гэгч энэ эмэгтэй хоёр хүүхэдтэй ч нэгийг нь ч хөхөөрөө хооллож байгаагүй. Харин одоо бол есөн настай охиныхоо Спайдер нэртэй нохойг хөхүүлдэг. 44 настай тэрбээр ингэж нохой хөхүүлснээр өөрийгөө илүү сайн ээж гэдгийг мэдэрдэг болсон гэнэ. Терри бүтэн хоёр жил нохойг хөхөөрөө тэжээж байгаа бөгөөд хөхүүлж байхад шүд нь мэдрэгддэг ч нохой багаасаа хөхсөн болохоор огт хаздаггүй гэжээ.
3. АНУ-д хүүхдийг том болтол нь хөхөөр хооллох нь зөв, буруу эсэх дээр байнга санал зөрж, маргаантай байдаг. Харин Камбожид үнээний сүүг хөхүүлэхийг илүүд үздэг. Энэ хүүг 18 сартай байхад нь ээж нь ажил хийхээр Тайланд явсан бөгөөд түүнээс хойш үнээний сүү ууж өсчээ. Гэхдээ угжаар биш яг л тугал шиг хөхдөг. Тиймээс ч ээжийнх нь оронд ээж болсон үнээндээ байнга өвч авчирч өгч тэжээдэг аж.
4. Барын бамбаруудын ээж нь зулзагуудаа сүүгээрээ хангалттай тэжээж чадахгүй болсон учир Хятадын Хифэй мужийн амьтны хүрээлэнгийн ажилтан нэгэн арга сэджээ. Олон удаа гөлгөлсөн хөгшин нохойд бамбаруудыг амлуулжээ. Дөнгөж төрөөд ганцхан хоногтой байсан тэднийг хөгшин нохой огт тээршаагаагүй байна.
5. Ховордсон панда баавгайг үржүүлэх гэж эрдэмтэд, байгаль хамгаалагчид бүх л аргаа хэрэглэж байна. Тэгвэл энэ фермийн цагаан нохой пандаан хоёр бамбаруушийг өсгөхөд хамгийн их үүрэг гүйцэтгэж байгаа гэнэ. Тэднийг хөхүүлж тэжээхээс гадна байнга дэргэд нь байж ээж шиг нь асарч, хамгаалдаг аж. Дэлхий дээр 2500 толгой панда баавгай үлдсэний хоёрыг нь ийнхүү нохой-ээж өсгөж байна.
6. Ихэнхи хүн бараас айдаг бол Брирмийн амьтны хүрээлэнгийн ажилтан барын бамбаруудыг хөхөөрөө хооллон өсгөж байна. 40 настай Хла Хтэй орон нутгийн сонинд ярилцлага өгөхдөө тэднийг томорч, шүд нь ургахаар яаж хөхүүлэх тухай санаа зовж байгаагаа ярьжээ.
7. Эхийн хайр хэнийг ч ялгадаггүй гэж энэ юм болов уу? Циркийн нэг сартай энэ бамбарыг дөрвөн настай Кора нэртэй нохой гөлөгнийхөө хамт өсгөж байна. Арьс нь л өөр болохоос биеийн хэмжээ, амьтны зөн нь яг адил.
24tsag.mn
Сэтгэгдэл (2)