АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа улсын сургуулийн трансжендер сурагчдад өөрийн хүссэнээр ариун цэврийн өрөөгөө сонгох эрх олгох тухай шийдвэрийг цуцаллаа.
Энэ шийдвэрийг Барак Обамагийн үед гаргасан бөгөөд трансжендер сурагчид нь хувцас солих өрөө болон ариун цэврийн өрөөгөө сонгох боломжтой болоод байсан юм.
Техас зэрэг муж улсууд Обамагийн шийдвэрийг сэргээхийг шаардаж, шүүхэд зарга мэдүүлсэн байна. Уг шийдвэрийг цуцлах эрхзүйн ямар ч үндэслэл байхгүй гэж эдгээр муж улсуудын албаны хүмүүс үзэж байна. Ингэхдээ “Сурагчдад ийм эрх олгох эсэхийг холбооны засгийн газар бус харин тухайн муж улс болон сургуулийн захиргаа судлан шийдвэрлэх ёстой” гэжээ.
Сэтгэгдэл (1)