Энэ эмгэнэлт явдал Томск хотод болжээ. Сургуулийн насны гурван хүү гаражийн гадаа тоглож байгаад нэг нь дээвэр рүү авирчээ.
Энэ үед дээвэр дээр хөлдөөд хайлж байсан цас доош унахдаа долоон настай хүүгийн дээрээс унаж газар дээрээ нас барсан бол 11 настай хүү бэртэн эмнэлэгт хүргэгдсэн байна.
Уг эмгэнэлт явдалтай холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, хэргийн газарт мөрдөгчид очин, гэрчүүдийг асууж, хэргийг шалгаж байгаа аж.
Хаврын урь орж байгаатай холбоотойгоор иймэрхүү золгүй тохиолдлууд энд тэнд нэлээдгүй гарч байгаа аж.
Сэтгэгдэл (2)