Өнгөрсөн долоо хоногт Малайзийн тал Ким Жон Намын гэр бүлийнхнийг Куала Лумпурт ирж, талийгаачийг мөн гэдгийг батлахын тулд ДНХ шинжилгээ өгөх хүсэлт явуулжээ. Гэвч аюулгүй байдлын улмаас тэд Малайзад очих боломжгүй гэдгийг мэдэгдсэн байна.
Ким Жон Намын хэргийг шалгаж байгаа Малайзийн цагдаагийн ажилтнууд талийгаачийн хүүгээс ДНХ-ийн дээж авахаар Макаог өнөөдөр зорьжээ.
Малайзийн цагдаагийн гурван офицер өнөө өглөө Макаод ирж, талийгаачийн хүү, 22 настай Ким Хан Солоос шинжилгээ авахаар болсон байна. Цагдаа нар Интерполтой хамтарч ажиллаж байгаа ба Макаод хоёр хонохоор төлөвлөсөн гэнэ.
Ким Жон Нам нь Хойд Солонгосын өмнөх удирдагч Ким Жон Илийн том хүү байсан бөгөөд одоогийн удирдагч Ким Жон Уны эцэг нэгтэй ах юм.