Ким Жон Намын аллагыг шалгаж байгаа Малайзийн мөрдөн байцаагч нар талийгаачийн цогцсыг эмнэлгээс хулгайлах оролдлого гарсан талаар мэдээлжээ.
Тус аллагын хэрэгт холбогдуулан Вьетнам, Индонезийн паспорттой хоёр эмэгтэй, Индонез эмэгтэйн найз залуу, Хойд Солонгосын иргэн гэсэн дөрвөн хүнийг баривчлаад байгаа юм.
Өчигдөр Хойд Солонгосын элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргаж, өөрийн баривчлагдсан иргэн болон хоёр эмэгтэйг суллахыг Малайзийн талаас шаарджээ.