Вашингтоны эрх баригчид цагаачлалын бодлогоо чангатгаснаас үүдэн Мексикийн нэгэн иргэн амиа хорложээ. Энэ хэрэг "Чапарраль" хилийн шалган нэвтрүүлэх боомтод гарсан байна.
Амиа хорлохыг завдсан 45 настай Гваделупе Оливас Валенси гэгч иргэн Мексикт буцаж ирснээс хойш 30 минутын дараа авч явсан гялгар ууттай ачааныхаа дэргэд ухаангүй хэвтэж байсан байна. Түүнийг тэр даруй эмнэлэгт хүргэсэн боловч төдөлгүй нас баржээ.
Нүдээр харсан хүмүүсийн хэлснээр, Валенси амиа хорлохоосоо өмнө Мексик рүү буцахыг хүсэхгүй байна гэж хашгичиж байсан ба стресст орсон нь илт байсан аж. Мексикийн албаныхны мэдээлснээр, АНУ Валенсиг гуравдахь удаагаа албадан гаргаж байгаа нь энэ ажээ.
Сэтгэгдэл (5)