Ким Чен Намын эцэг нэгт ах Ким Чен Нам Малайзад байхдаа амиа алдсан хэрэг Хойд Солонгос, Малайз улсын харилцаанд нөлөөлөөд байгаа билээ. Тэгвэл Хойд Солонгосын иргэн амиа алдсан гэх мэдээлэлтэй холбоотойгоор тус улс анх удаагаа мэдэгдэл хийжээ.
Тэд “Малайзад амиа алдсан гэгдээд буй Хойд Солонгосын иргэн удирдагч Ким Чен Намын эцэг нэгт ах Ким Чен Нам биш. Учир нь Малайзын тал бидэнд хангалттай мэдээлэл өгөхгүй байна” гэсэн байна. Мөн “Дипломат паспорттай иргэнтэй холбоотой асуудлыг Пхеньян өөрөө шалгадаг. Гэтэл Малайзын тал хамтран ажиллах, бүрэн эрхээ эдлэх боломжийг бидэнд олгоогүй.
Бид удаа дараа Малайзын эрх баригчдад шаардлага хүргүүлсэн. Малайзын тал хуурамч мэдээллээр олон улсыг төөрөгдүүлж байна” гэжээ. Хэрэг гарсан даруйд Хойд Солонгосын тал тухай иргэний цогцост задлан шинжилгээ хийлгүй шууд хүлээлгэн өгөхийг шаардсан ч Малайзын тал тус шаардлагыг хүлээж аваагүй юм.
Сэтгэгдэл (4)