Судлаачид дэлхийтэй төстэй долоон гараг олж нээснээ танилцууллаа. Нарны аймгаас 40 гэрлийн жилийн зайтай орших, TRAPPIST-1 гэдэг одыг тойрон эргэдэг долоон гараг нь дэлхийтэй хэмжээ болон жингээрээ ойролцоо аж.
Эдгээр гарагуудын жинг харьцуулан дүгнэхэд гадаргуу дээр мөс бус харин ус байх магадлал өндөр байна байгаа аж. Мөн эдгээр долоон гарагийн зургаа нь чулуулаг хатуу гадаргуутай бөгөөд ус, амьдрал байгаа эсэхийг судлахын тулд АНУ-д үйлдвэрлэсэн хамгийн сүүлийн үеийн сансрын дуран авайг ашиглана гэж судлаачид хэллээ.
Дэлхийтэй ижил төстэй гарагуудыг урьд өмнө нь илрүүлж байсан юм. Харин Нарны аймагт харьцангуй ойрхон орших нэг одыг тойрон эргэлдэж буй ийм олон гарагийг олж илрүүлсэн нь анхны тохиолдол юм.
Сэтгэгдэл (1)