Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев улсынхаа дэд Ерөнхийлөгчөөр эхнэр Мехрибан Алиевийг томилжээ. Энэ нь Азербайжаны Үндсэн хуулиар олгогдсон эрх бөгөөд Ерөнхийлөгч албан үүргээ гүйцэтгэх боломжгүй үед дэд Ерөнхийлөгчөөр дамжуулан улсаа удирдах боломжтой аж.
Тус улс өнгөрсөн оны есдүгээр сард үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулахдаа Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн таван жилийн хугацааг сунгаж долоон жил болгосон ба дэд Ерөнхийлөгчийн орон тоог нэмсэн байна.
Сэтгэгдэл (3)