АНУ-ын Вашингтон хот дахь амьтны хүрээлэнгийн хулсны баавгай эх орондоо буцна
АНУ-ын Вашингтон хот дахь Смитсоны амьтны төв хүрээлэнд буй 3 настай хулсны баавгай Баобао эх орондоо буцах болсон байна.
Хулсны баавгай Баобаог Смитсоны амьтны төв хүрээлэнгийн амин эрдэнэ гэлцдэг аж. Тус хүрээлэнгийн хулсны баавгайн ордны даргын орлогч Лоре Томпсоны танилцуулснаар "Баобао гэдэг хулсны энэхүү баавгайн эх Мэй Шян Америкт байх хугацаандаа буюу 2005 онд Тай Шань гэдэг эр бамбарууш төрүүлснээс хойш дахин төрөөгүй байж байгаад 2012 онд хоёр дахь бамбаруушаа төрүүлсэн боловч тэр нь долоохон хоног амьдраад энэ хорвоог орхисон юм. Тэгэхээр Баобао мэндэлсэн нь үнэхээр гайхамшиг байлаа. Бид энэ Баобаог нэгэн гайхамшиг хэмээн ярьдаг. Энэ маань бидний олон жил хүсэн хүлээсэн бамбарууш юм. Тай Шань 2005 онд төрсөн. Харин Баобао 2013 онд төрсөн. Энэ хоёр бамбарууш олон жилийн зайтай төрсөн болохоор олон ч мэргэжилтэн Мэй Шянг дахиж төрөхгүй гэж үзэж байсан юм. Баобао мэндэлж тэдний таамаглал буруу байсныг мэдрүүлсэн" гэжээ.
Баобао бамбаруушны асрагч Марти Деари "Баобао маань эрх танхи зангүй, харин ч маш чадварлаг, гэхдээ жаахан омголон байдаг. Бие даасан, өөрийнхөөрөө зантай. Хар нялхаасаа л модонд авирах дуртай. Эх нь ч адилхан, бид ч адилхан модноос нь буулгаж авах гэж үнэхээр цөхрөнгөө бардаг. Тэр өөрийнхөөрөө л байх дуртай, бид заримдаа энэ үнэхээр муур шиг юмаа гэлцдэг. Зүгээр суухгүй, мөн олонтойгоо байдаггүй болохоор хаяа нэг ирээд ноолохоор нь бид үнэхээр их баярладаг юм хэмээн Баобаогийн талаар хуучилжээ.
Одоогоор хулсны баавгайн ордны мэргэжилтнүүд Баобаог нисэх онгоцны бүхээгт суулгах дасгал хийлгэж байгаа юм байна.
Сэтгэгдэл (2)