Малайз улсын цагдаагийн газраас тус улсад амь насаа алдсан Хойд Солонгосын иргэн Ким Чен Намыг хөнөөсөн хэрэгт холбогдуулан тус улсын иргэнийг саатуулжээ.
Сэжигтэн Ли Санг Чол гэх эрэгтэй нь 47 настай, эм зүйч мэргэжилтэй нэгэн аж. Тэрээр 2000 онд Энэтхэг улсад химич мэргэжлээр дээд сургууль төгссөн, түүнээс хойш Малайз, Сингапур зэрэг орнуудад мэргэжил дээшлүүлэх дамжаа, эрдэм шинжилгээний ажилтан зэрэг ажил хийж байсан байна.
Түүнийг Малайз улсын цагдаагийн газраас талийгч Ким Чен Намын амь насыг хөнөөх хэмжээний хортой бодисыг нийлүүлэгч гэж үзэж байгаа аж. Тэрээр хэрэг гарах үед хоёр эмэгтэйн нэг хэрхэн Ким Чен Нам-ын араас тэврэн хортой зүүгээр хатгаж, нөгөөх нь түүний нүүр рүү амь насанд аюултай бодис цацаж байгааг холоос хараад зогсож байсан аж.