АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын цуваанд халджээ. Түүнийг Флорида муж улсын Палм-Бич нисэх онгоцны буудлаас хувийн эдлэн болох Мар-а-Лаго руу ирж явахад нь автомашины цуваа руу чулуу шидсэн байна. Энэ тухай ABC News телевизийн “Твиттер” дэх хуудсанд мэдээлжээ. Шидсэн чулуу нь Ерөнхийлөгчийн лимузины хажууд явж байсан автомашиныг оносон байна. Тусгай албаныхан уг хэргийг шалгаж байгаа гэнэ. Хэрэг явдал өнгөрсөн баасан гараг буюу энэ сарын 17-ны үдээс хойш болжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп амралтын өдрүүдээ Флоридад өнгөрүүлдэг аж.