Зимбабве улсын ерөнхийлөгч, 92 настай Роберт Мугабэ хэрвээ ирэх жил болох сонгуулийн өмнө нас барвал түүний шарилыг сонгуульд өрсөлдүүлэх хэрэгтэй гэж Мугабэгийн эхнэр нь мэдэгджээ. Тэрбээр ингэхдээ эрх баригч Зану намын зарим улс төрчдийг нөхрийнх нь эсрэг хуйвалдаж байгааг шүүмжлээд, “Хэрвээ Бурхан түүнийг авч одвол бид шарилыг нь сонгуульд нэр дэвшүүлэх хэрэгтэй” гэж тэр зүүн Зимбабвегийн Бухерад болсон арга хэмжээний үеэр олон мянган дэмжигчдийнх нь өмнө хэлсэн байна. 1980 онд цагаан арьст цөөнх төрийн эрхээс бууж, Мугабэ ерөнхийлөгч болсноос хойш тасралтгүй Зимбабвег удирдаж байгаа юм. Мугабэ өөрийгөө 100 наслана гэж үздэг ба амьд ахуй цагтаа Зимбабвег удирдсаар байхаа илэрхийлсээр байгаа аж.
Сэтгэгдэл (2)