Америкийн “Жоржи” клубийн өсвөрийн хөлбөмбөгчин 16 настай Руби Нсеймон тоглолтын үеэр толгойдоо хүнд бэртэж, ухаан алдаж, комд оржээ. Тэрбээр гурван хоног ухаангүй байсан бөгөөд гэнэт ухаан ороод испаниар ярьж гарсан байна. Ингээд болоогүй, төрөлх хэлээ огт мэдэхгүй байсан учир гэр бүлийнхэн, найз нөхөд нь түүнтэй орчуулагчтай харилцаж байгаа аж. Руби Нсеймон зарим нэгэн үгийг англиар хэлж байгаа гэнэ.