Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны эцэг нэгтэй ах Ким Жөн Намын үхэлтэй холбогдуулан Умард Солонгосын нэгэн иргэнийг Малайзын цагдаа нар баривчилжээ.
Малайзын цагдаа нар Умард Солонгосын 47 настай иргэн Ри Жон Чол гэгчийг баривчилсан байна. Энэ долоо хоногийн даваа гарагт Макао руу явах нислэгээ хүлээгээд Малайзын олон улсын нисэх онгоцны буудал дээр байж байхад нь Ким Жөн Намыг үл таних этгээдүүд хортой зүүгээр хатган хөнөөсөн юм.
Одоогоор, цагдаа нар түүний үхэлтэй холбогдуулан дээрх эрэгтэйгээс гадна нэг индонез эмэгтэй, Вьетнамын паспорттай нэг эмэгтэй болон Малайзын иргэн нэгэн эрэгтэйг баривчлаад байна.
Сэтгэгдэл (1)