Урьд нь Умард Солонгосын удирдагчийн тогоочоор ажиллаж байсан япон хүнд Пхеньянд ресторан нээхийг тус улсын удирдагч Ким Жөн Ун зөвшөөрснийг Японы телевизийн NHK суваг мэдээллээ. Тус хоёр улс дипломат харилцаа тогтоогоогүй байхад Японы иргэнд ресторан нээхийг зөвшөөрсөн нь их ховор тохиолдол юм.
Кэнзи Фузимото гэсэн нууц нэртэй тогооч 1988-2001 оны хооронд Умард Солонгосын одоогийн удирдагчийн эцэг Ким Жөн Ирийн гэрт ажилладаг байжээ.
Тэрбээр БНАСАУ-д байсан тухайгаа өгүүлсэн хэд хэдэн ном бичсэн нь энэ улсын тухай мэдээллийн чухал эх сурвалж болдог. Түүний ачаар Ким Чин Уны тухай дэлхий нийтээр мэддэг болжээ. Японы тагнуулынхан болон бусад улсын тусгай албаныхан түүний бүтээлийг их ашигладаг байна. 2016 оны дөрөвдүгээр сард Фузимото Пхеньянд очиж, Ким Жөн Ун, түүний эгч Ким Ё Жон нартай уулзжээ.