Америкийн эрдэмтэд Уинстон Черчиллийн урьд өмнө нь нийтлэгдэж байгаагүй гар бичмэлийг олжээ. Тус гар бичмэлд манай гарагаас өөр газарт амьдрал оршин байдаг тухай бичсэн байна. Улс төрчийн бичсэн энэ эссэг лхагва гарагт “Nature” сэтгүүлд нийтэлжээ.
Уг эссег Черчиллийн хувийн цуглуулгаас тус музейн архивт 1980-аад онд шилжүүлэн өгсөн аж. Харин саяхан тус музейн шинэ захирал уг эссег "Nature"-ийн сэтгүүлч Марио Ливио-д дамжуулан өгснөөр олны хүртээл болжээ.
Энэ өгүүлэлд Черчиллийн шинэлэг сэтгэлгээг илэрхийлсэн хэд хэдэн санааг тусгажээ. Тухайлбал, хязгааргүй уудам орчлон ертөнцийн тухай, амьдрал үүсэхэд ус хэрэгтэй тухай, “амьдрал бүхий бүс” зэргийн тухай өгүүлсэн байна. "Амьдрал бүхий бүс" гэдэг нь температурын хүчин зүйлийн тухай болон агаар мандал бүрэлдэн бий болоход таталцлын хүч байх шаардлагатай гэсэн санаа юм. Черчилль өөрийн санаагаа лавшруулан Нарны аймагт зөвхөн Ангараг болон Сугар гараг дээр л амьдрал үүсэх боломжтой гэсэн дүгнэлтэнд хүрсэн тухай гардаг аж.
Сэтгэгдэл (1)